8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016-01-04 09:56:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар 494 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч тав, зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг журамласан байна.Тухайлбал: СБД-ийн нутаг 32-ын уулзварт H.Avante XD  маркийн авто машины жолооч Б нь Т.Prius  маркийн Э, Т.Prius  маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд H.Elantra  маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 31 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл