Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх болох гэж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн шүүх хурлын Эрүүгийн танхимд энэ сарын 15-нд буюу даваа гаригт 08.30 цагт товлогдсон байна. Замын-Үүдийн гаалийн найман байцаагч хахууль өгсөн авсан, гаалиар бараа нэвтрүүлсэн хэргээр өнгөрсөн оноос эхлэн шалгагдаж эхэлсэн юм.
Авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх болно
2017-05-11 11:53:10