Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга өнөөдөр 09:50 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга баримт бичгээ морин цагт хүлээлгэн өглөө.
Тэгвэл 11.30 цагт МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бичиг баримтаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэн өглөө. Үүний дараа МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр мэдээлэл хийсэн бөгөөд “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ. СЕХ ямар нэгэн нам, эвслийн шахалтад орохгүй шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлж, нэр дэвшигчдийг бүртгэж, ард түмэн төрийн тэргүүнээ өөрөө сонгох нөхцөлөөр хангана гэдэгт найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” хэмээн хэллээ.
Н.Энхбаяр: Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй
2017-05-11 12:16:00