УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэв. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 22 гишүүн ирсэнгүй. Зарим нь томилолттой байгаа зарим нь хуралдаанаа таслажээ. Гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүмжилж “Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ” гэсэн юм. Үүний дараа Үндсэн чиглэлийн биелэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авах гишүүдийн нэрсийг авснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.
О.Баасанхүү: А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай
2017-05-11 15:08:24