8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг цагийн дотор хурд хэтрүүлсэн таван зөрчлийг илрүүлжээ

2017-05-11 16:19:29

Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг амралтын өдрүүдээр баруун, зүүн чиглэлийн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад шинэ загварын "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг явуулж эхлээд байна.

Шалгалтаар 1 цагийн дотор хурд хэтрүүлсэн 5 зөрчлийг илрүүлж, газар дээр нь шалгаж тогтоон, ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ. Цаашид зөөврийн хурд хэмжигч багажыг ашиглан орон нутгийн замд хяналт, шалгалтыг тогтмол явуулах юм. 

Сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338  буюу 76,5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол  бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.

Тус албанаас эрдэнэт хүний амь насыг хамгаалах, хурд хэтрүүлснээс гарч буй осол, хэргийг бууруулах зорилгоор 2017 оны эхний 4 сард нийт 3616 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хурд хэтрүүлэх нь бүх улс орнуудад ижил асуудал байдаг. Зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд нь хурдтай шууд хамааралтай байдаг. Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө.Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5%-иар бууруулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment