Иргэний нисэхийн Ерөнхий газар нэгдүгээр улирлын тайлангаа гаргаж байна. Тус тайлангаас харахад Монгол улсын иргэд БНСУ-руу хамгийн их зорчжээ. Тодруулбал, манай улсаас 61 мянган иргэн БНСУ руу ниссэн бол 36 мянган иргэн Бээжин, 12 мянган иргэн Хонгконг, 10 мянган иргэн Токио, 9800 иргэн Москва руу ниссэн байна.2017 оны нэгдүгээр улиралд нийт 222,669 зорчигч тээвэрлэснээс олон улсын чиглэлд 160,510 зорчигч, орон нутгийн чиглэлд 62,159 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь орон нутгийн зорчигчийн тоо өмнөх оны энэ үеэс 55 хувиар буюу 22,1 мянган зорчигчоор өссөн гэсэн үзүүлэлт аж.
Манай улсаас 61 мянган иргэн БНСУ-руу зорчжээ
2017-05-11 17:22:59