8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хичээлд хэрэглэж байсан бодисуудаас зөрчил илэрч, нэр дэвшигчид баримт бичгээ хүлээлгэн өгсөн өдөр

2017-05-11 18:40:00

Зуны өглөөний цэцэгс нь шүүдрийн усан тамгатай
Зузаан дулаан хөрс нь есөн эрдэнийн тамгатай
Зураг сайхан байгальдаа амьтан бүгдийн тамгатай
Зуун зууны түүx нь нууц товчоон тамгатай...

Дээдэс мэргэн өвгөдийн амиараа сольсон орон
Дээлтэй ард бидний хамгийн хайртай гүрэн
Зургаан үсэгтэй нэр нь бүтэн хэвээр манддаг юм
Завилаад суусан дүр нь тэнгэрийн тамгатай харагддаг юм... “Тэнгэрийн тамгатай эх орон”  шүлгээс иш татлаа. Энэ өглөө монгол хүн бүр зүрх сэтгэлдээ  эх орноо бодож сэрсэн гэдэгт итгэлтэй байна.  Эх орондоо хайртай хүн бүхэнд өнөөдрийн Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэлсэн ОНЦЛОХ ишлэл

Парламентад суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Ардчилсан намаас Х.Баттулга, Монгол Ардын намаас М.Энхболд нэр дэвших бол МАХН-аас Н.Энхбаярын нэр дэвшүүлэхээр болсон. Харин эдгээр хүмүүсийг батламжлах эсэхийг СЕХ энэ сарын 17-ны дотор шийдэх учиртай. Тэгвэл намуудын нэр дэвшигчдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

  АН-ААС НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА : БИ ЯЛВАЛ МОНГОЛ ЯЛНА

1.    Би ялвал монгол ялна
2.     Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 
3.    МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харуулсан.
4.    Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.
5.    Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллахын төлөө би ажиллана. 
6.    Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ.
7.     Би бие сэтгэлээрээ бэлэн байна. 
8.    Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа
9.    Би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна.
10.     Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.
11.    Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл.
12.    Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог Ерөнхийлөгч байхыг хүсэж байна. 
13.    Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ.
14.     Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. 
15.    Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛД: НАЯН НЭГЭН УНЬТАЙ, НАРАНД ӨРГӨСӨН ТООНОТОЙ МОНГОЛ ГЭРИЙГ ГАНЦ ХҮН БАРЬЖ ЧАДАХГҮЙ

1.    Би АСАР ИХ ИТГЭЛ, ӨНДӨР ХАРИУЦЛАГА гэж гүнээ ухамсарлан, хүлээж авч байна.
2.    Энд сууж байхдаа үүрэг, даалгаврын асар том ачаа мөрөн дээр бууж ирэхийг ихээхэн тод мэдэрлээ.
3.    Би Монгол Ардын Нам хэмээх өндөр босготой, өлзийт голомттой их айлд, энэрэл түшгийн уул мэт өнөр бүлийн дунд өсөж торниж, өдий зэрэгт хүрсэн хүн. 
4.    Өөрт байгаа чадлын хэрээр, хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр өнөөг хүрсэн.
5.     Энэ хугацаанд хүрсэн үр дүн, амжилт ялалт бүхэн Та бидний хамтын бүтээл билээ.
6.    Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганц хүн барьж чадахгүй
7.    Миний амьдрал, намтар түүхэнд бас нэгэн ховор гайхалтай үйл явдал ийнхүү тохиож байна. 
8.    Энэ сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь л би байсан байх. 
9.    Сонгуулийн амаргүй сунгаанд шандас цуцахааргүй, барианд баараагүй түрүүлээд ирэх чансаатай улстөрчид манай намд цөөнгүй бий.
10.    Та бүхэн надад итгэсэн шиг, Та нартаа би итгэж байна. Хамтын ялалт бидэнд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
11.    Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна.
12.   Эрмэлзэл тэмүүллийн хүрэх цэг хол, эсвэл төвөгтэй байж болно. 
13.    Ийм итгэлийг иргэддээ бэлэглэхийн тулд том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зогсоо чөлөөгүй ажиллах цаг иржээ. 
14.    Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая.
15.    Би эрдэм ухааны далай өтгөс буурлууд, энэ үеийн түүхийг бүтээж яваа дунд үеийнхэн, ирээдүй маргаашийг дархлах бадрангуй залуусынхаа аль алинд бүрэн итгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ХО-ын банкны тухай хууль батлагдвал Монголын хувь заяанд онц ноцтой аюул учрах уу

Хоёр хоногийн өмнө УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Хууль батлагдсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж энэхүү хуулийг хэлэлцсэн. Харин банкны салбарынхны хувьд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан нөхцөлд үндэсний аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Аж ахуйн нэгжүүд зээл авахын тулд Хөрөнгө оруулалтын банкинд лиценз барьцаалах шаардлага тулгарна. Хэрэв зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд манай улсын хөрөнгө лизенц өөр улсын банкинд очно хэмээн нэлээд сөргөөр хүлээж авч байна. 


Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд үг хэлэх үеэрээ эсэргүүцээд авсан. Ерөнхийлөгч хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын банкны хууль гээд хуультай холбогдсон Банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа юм шиг байгаа юм. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Ингэж ярьдаг асуудал шүү гэж. Гэтэл энэ дотор нэг юм хавчуулж орж ирээд, УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асуугаад байгаа. Ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулт өгөөд яваад байгаа. Энэ дээр онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.  
Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Н.Энхбаяр: Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас  нэр дэвшигч УИХ-ын дарга өнөөдөр 09:50 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга баримт бичгээ морин цагт  хүлээлгэн өглөө.
Тэгвэл  11.30 цагт МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр бичиг баримтаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэн өглөө. Үүний дараа  МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр  мэдээлэл хийсэн бөгөөд “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ. СЕХ ямар нэгэн нам, эвслийн шахалтад орохгүй шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлж, нэр дэвшигчдийг бүртгэж, ард түмэн төрийн тэргүүнээ өөрөө сонгох нөхцөлөөр хангана гэдэгт найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” хэмээн хэллээ.

Даваа гаригт музей үнэгүй үзээрэй

Монгол Үндэсний музей жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей 2017оны 5 дугаар сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний музей Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран зохион байгуулж 

Манай улсаас 61 мянган иргэн БНСУ-руу зорчжээ

Иргэний нисэхийн Ерөнхий газар нэгдүгээр улирлын тайлангаа гаргаж байна. Тус тайлангаас харахад   Монгол улсын иргэд БНСУ-руу хамгийн их зорчжээ. Тодруулбал, манай улсаас 61 мянган иргэн БНСУ руу ниссэн бол 36 мянган иргэн Бээжин, 12 мянган иргэн Хонгконг, 10 мянган иргэн Токио, 9800 иргэн Москва руу ниссэн байна.2017 оны нэгдүгээр улиралд нийт 222,669 зорчигч тээвэрлэснээс олон улсын чиглэлд 160,510 зорчигч, орон нутгийн чиглэлд 62,159 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь орон нутгийн зорчигчийн тоо өмнөх оны энэ үеэс 55 хувиар буюу 22,1 мянган зорчигчоор өссөн гэсэн үзүүлэлт аж.

Химийн хичээлд хэрэглэж байсан бодисуудаас зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас энэ сарын 9-ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэж буй химийн бодисуудыг шалгажээ.

Энэхүү шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиудад химийн хичээлд ашиглаж буй зарим химийн бодисын хугацаа нь дууссан, заримынх нь нэр, найрлага, үйлдвэрлэсэн газрын хаяг тодорхойгүй, ашиглалтын болон хадгалалтын горим алдагдсан зэрэг багагүй зөрчил илэрсэн байна. Зөрчилтэй химийн урвалж, бодисуудыг хураан авч, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа “Аврах тусгай анги”-ийн хашаанд байрлах “Химийн бодисын хаягдлыг түр агуулах”-д түр хадгалахаар болсон байна. Сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нарыг химийн хичээлдээ энэ мэт аюултай бодис ашиглахгүй байхыг сануулжээ. Шалгалт үргэлжилж байна.

Машин нь шатсан залууд туслах аян өрнүүлжээ

Өнгөрсөн лхагва гаригт 12:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд “Приус 20” маркийн автомашин шатсан билээ. Тэгвэл “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд автомашин нь шатсан залууд туслахаар хандивын аян эхлүүлжээ.

Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөх юм байна. Тус группийн гишүүдийн 10 хувь хандивын аянд идэвхитэй оролцож, 1000 төгрөгийн хандив цуглуулснаар 11 сая төгрөг цуглах боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Мал төллөлт 66.7 хувьтай байна

Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу  17.4 сая хээлтэгч төллөөд байна. Гарсан төлийн  46.5 мянган ботго, 241.6.0 мянган унага, 525.8 мянган тугал, 8.9 сая хурга, 7.4 сая ишиг бойжиж байна.

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 439.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт  малын 0.7 хувийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хаалга саваад гарчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /05.10/ ээлжит бусаар хуралдаж, зөвлөлдөх санал асуулгын тухай хэлэлцсэн. Тус хуралдаан дээр Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар “УИХ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байв. Харин УИХ –ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг ард нийтээс асуух нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гоомой хандаж болохгүй учраас би эцсээ хүртэл эсэргүүцнэ” хэмээн хэлээд хаалга саван гарч одсон байна. Засгийн газрын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэнэ гэсэн байр суурьтай байгаа аж. 

Зургаан настнуудын бүртгэл энэ долоо хоногт дуусна

2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харъяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна. Нийслэлийн боловсролын газраас хамран сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

“Энэ жил нэгдүгээр ангид 32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж , төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв.

ТҮЦ ачиж явсан машинд хавчуулагдаж амиа алджээ

Өчигдөр Багшийн дээдийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад нэгэн иргэн толгойгоо тасдаж, амиа алдсан хэрэг гарчээ.  ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчигдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна.  ТҮЦ-ийг хотын захиргаанаас ачаагүй бөгөөд кафен эзэн ачуулж байгаад ийн осолд өртсөн гэх мэдээлэл байна. Учир нь, тус кафен эзэн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллуулсан хэмээн маргаан дэгдээгээд байсан аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна

Нэг цагийн дотор хурд хэтрүүлсэн таван зөрчлийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг амралтын өдрүүдээр баруун, зүүн чиглэлийн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад шинэ загварын "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг явуулж эхлээд байна.

Шалгалтаар 1 цагийн дотор хурд хэтрүүлсэн 5 зөрчлийг илрүүлж, газар дээр нь шалгаж тогтоон, ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ. Цаашид зөөврийн хурд хэмжигч багажыг ашиглан орон нутгийн замд хяналт, шалгалтыг тогтмол явуулах юм. 

Сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338  буюу 76,5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол  бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.

Тус албанаас эрдэнэт хүний амь насыг хамгаалах, хурд хэтрүүлснээс гарч буй осол, хэргийг бууруулах зорилгоор 2017 оны эхний 4 сард нийт 3616 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хурд хэтрүүлэх нь бүх улс орнуудад ижил асуудал байдаг. Зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд нь хурдтай шууд хамааралтай байдаг. Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө.Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5%-иар бууруулна.

Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья

Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг хандаж хийх хэрэгтэй байна. 

Нэг хэсэг манайхан УИХ-ын сонгуулиар нэг нам нь олонхи болсон бол орон нутгийн сонгуулиар нөгөөхийг нь гаргадаг, эхлээд болдог парламентын сонгуулиар аль нэг хүчнийг дэмжсэн бол дараа жил нь болдог Ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө намын нэр дэвшигчийг дэмждэг байв. Гэвч энэ нь хөгжлийг хойш татаж, нийгэмд талцал хуваагдал авчирдгаас хэлээд байдаг шиг нь хяналтын тогтолцоо болж байсан удаагүй юм. Харин үүнийг ард түмэн анзаарч мэддэг болсон нь сүүлийн сонгуулиудаас анзаарагдаж байна. 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг эрх мэдэгчид гээд тэнцвэржүүлж нөгөө намаас хэн нэгнийг гаргасангүй. АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчдөө үргэлжлүүлэн ажиллах боломж олгосон. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи боллоо гээд орон нутгийн сонгуулиар АН-ынхныг гаргаад ирсэнгүй. МАН-д удирдсан шиг удирдаж, чиглүүлсэн шиг чиглүүл гэж эрх мэдлийг өгсөн. Энэ байдал өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдах магадлалтай байгаа юм. Яагаад гэвэл ажил гацвал Монгол хохирдгийг, үл ойлголцож, эрх мэдлийн тулааныг хийвэл ард түмэн шархалдгийг нэгэнтээ ойлгожээ. Хариуцлагагүй хүмүүст эрх мэдлийг өгөх ямар аюултай гэдгийг ч мэдэрсэн. Өмнөх Засгийн газрын хийсэн гэрээ таалагдахгүй байна гээд хөрөнгө оруулагчдаа шахаж, богинохон хугацааны үнийн хөөрөгдөлд итгэж өмнө хийснээсээ муу дүнтэй гэрээ хийж, таалагдахгүй байна гээд хөрөнгө оруулагчдаа хөөдгийг харсан. Хүсвэл цэцийн даргыг асуудалд унагаж ажлаас нь хөөж, сонгууль болохоос зургаан сар байтугай сарын дотор хуулиндаа гар хүрч болдог гэдгийг харуулсан. 

Төр барьж байгаа хариуцлагаа мэдрэхгүй хүмүүст эрх мэдлийг атгуулах ямар аюултайг бүгд л харсан. Амжиж ажиллах бус амжуулж авах жижигхэн сэтгэлтэйг ч анзаарсан. Хариуцлагатай төрийн түшээд, хариуцлагатай улс төрийн намд ачааг нь үүрүүлэхгүй бол ард түмэн өөрсдөө юутай хээтэй нь үүрэхээс аргагүйд хүрдгийг мэдэрсэн. Өнгөрсөн жилүүдийн хариуцлагагүйн горыг элгээрээ хэвтсэн эдийн засагтайгаа ард түмэн үүрч явна. Ерөнхийлөгчийн сонгуульд нухацтай хандахгүй бол нэмж ачаа үүрэх эрсдэл бидэнд байна. 

Одоо бидний хариуцлагын дархлаа нь шинэ Ерөнхийлөгч юм. Хариуцлагатай байлгах вакцин нь мөн шинээр тодрох Ерөнхийлөгч билээ. Тэгэхээр хариуцлагынхаа дархлааг вакцинжуулахын тулд бидний сонголт хариуцлагатай байх ёстой. Энэ вакцин биднийг эрүүл нийгэмд, хүнээ дээдэлсэн сайхан төр засагтай оронд амьдруулна. Улс төрийн өндөр албан тушаалд гарч ирж буй хэн боловч уужуу тайвнаар асуудалд ханддаг байх ёстой. Түүнээс өс хонзон өвөрлөж, хувийн ашиг сонирхлоор аливаад ханддаг бол дунд нь энгийн иргэд чирэгддэг. Ерөнхийлөгчийн албан тушаал бол шүүгчид, ерөнхий прокурорыг томилж, АТГ-ын даргыг санал болгож, Зэвсэгт хүчнийг ерөнхийлөн захирдаг албан тушаал. Хүчний байгууллагуудад асар нөлөөтэй эрх мэдлийг хэний гарт атгуулах нь бидний амар амгалан нийгмийн маань вакцин. Аливаад мафижсан сэтгэлгээгээр хандах бус төрийн хүний уужуу сэтгэлээр ханддаг хүн байхаас аргагүй албан тушаал. Хамгийн дархлаатай байх эрх мэдэл. Дархлаагүй явж ирсэн хариуцлагаа вакцинжуулж, сонголтоо зөв хийцгээе.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mr Alex Bobby
Меня зовут мистер Лорд Ли. Мы предлагаем 3% -ную процентную ставку по кредиту. Вам нужен кредит? если да, отправьте электронное письмо на адрес alexbobbyloan01@gmail.com для получения дополнительной и
2018/01/08 46.165.228.90
Mr Alex Bobby
Меня зовут мистер Лорд Ли. Мы предлагаем 3% -ную процентную ставку по кредиту. Вам нужен кредит? если да, отправьте электронное письмо на адрес alexbobbyloan01 gmail.com для получения дополнительной и
2018/01/08 46.165.228.90
Mr Lord Lee
Меня зовут мистер Лорд Ли. Мы предлагаем 3% -ную процентную ставку по кредиту. Вам нужен кредит? если да, отправьте электронное письмо на адрес lordlee08@outlook.com для получения дополнительной инфор
2018/01/08 46.165.228.90
Mr Alex Bobby
Сайн өдөр Би АНУ-ын Нэгдсэн Улсын муж улсын ноён ноён ноён Дэвидсон Уильямс байсан бөгөөд би Алабама хотод амьдардаг байсан бөгөөд бизнесээ зээлдүүлэхэд нь тусалсан имэйлийн имэйлийг олох хүртэл би би
2018/01/08 46.165.228.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment