Ирэх бямба гарагт буюу энэ сарын 21-ний өдрийн 19:30 цагт НӨАТ-ын ээлжит сугалаа болох юм. Тус сугалааг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх аж. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм байна.
Сугалааны Супер сугалааны шагналын сан 250 сая төгрөг юм. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа дөрөвдүгээр сарын 20-ны 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой.