8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу 47 жолоочийг журамлажээ

2017-05-11 18:30:00

Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр нийт 388 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас зургаан хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн гурав, мөргөлдсөн есөн осол тус тус бүртгэгджээ. Зам тээврийн осолд нэг хүүхэд өртсөн байна.  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог билээ.

Иймд жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gfd
Urshuuliin huuli gargaad baahan erh sergeesen tgd ingej bgn
2017/05/12 141.0.14.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment