8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-05-12 08:40:52

Өнөөдөр болох үйл явдлууд...

08:00 цагт: Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана. Мөн СБД-ийн нэгдсэн эмнэлэг, "Эрдмийн хөтөч-58" цогцолбор сургууль, СБД-ийн 15-р хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай танилцана.
 
09:00 цагт: Монгол улсын гавьяат тамирчин олон улсын их мастер Д. Эрдэнэбилэгийн нэрэмжит БАЯНЗҮРХ дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Зуун буудалт даам”-ны дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 147-р цэцэрлэгт /Натурын замд/ болно.

09:00 цагт: “Монгол улсын хөдөө аж ахуйн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.  Хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон Далайн бүсийн зохицуулагч н.Аллан Николс нар оролцоно.

09:00 цагт: ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр болон нийгмийн даатгалын шат шатны байгууллагуудын төлөөллүүд оролцоно. Хаана: Blue sky зочид буудлын Crystal танхимд

09:30 цагт: Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан шувууны үүрүүдээр "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэнэ. Хаана: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд

09:30 цагт: "Урлаг, Биеийн тамир, Технологийн боловсролын хөгжлийн чиг хандлага" сэдэвт ОУЭШХ болно. Хаана: МУБИС-ийн А-300 тоот танхимд

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд тос тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалт, хуурамч тос масло худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.

11:00 цагт: Тусгаар Тогтнолын Ордны Удирдах зөвлөлийн хурлын танхимд Монгол Улс болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн Жу Тэ Им нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ.

11:00 цагт: 23-р сургуулийн урд байрлах Б.Явуухулангийн талбайд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж буй "Цэгээр наадъя"  арга хэмжээ болно.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд "Ulaanbaatar book fair-2017" номын баярын үйл ажиллагаа болно. Номын баярт ирснээр номнуудаа 10-50% хямдралтайгаар худалдан авах боломжтой юм.
 
15:00 цагт: Танан төвийн хурлын танхимд академич Ч.Авдай "Судалгаа шинжилгээний ажилд туршилт төлөвлөлтийн математик аргыг хэрэглэх нь" сэдвээр нээлттэй лекц уншина.
 
15:00 цагт: Ард Санхүүгийн Нэгдлийн байрны хурлын танхимд Монголын анхны хувийн тэтгэвэрийн сангийн үйлчилгээ үзүүлэгч Ард Лайф болон Голомт Кастодиан хоёр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал, Ард Лайф компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Голомт Кастодиан банкны захирал Г.Зориг нар оролцоно.

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл