8o
Улаанбаатар хот
mobile menu

Будлианы эзэн “амьгүй албат”

2017-05-12 08:51:05

Төрийн албанд дандаа даргын албан тушаал хашдаг хүн өнөө цагт нүдний гэм болсон. Тэр тусмаа улс төрийн намууд ээлжилж төр барьж буй ийм цагт төрийн албанд мэргэжилтнээр ч ажиллахад хэцүү болсон үе. Харин мөнхийн “дарга” сэтэр зүүж, ямар ч төр засгийн үед гудамжинд гардаггүй цөөхөн хэдхэн хүн байдгийн нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Содхүү. Уншигч авхай та “Р.Содхүү” гэх нэрийг google-ээс хайж үзээрэй. Энэ эрхэмтэй холбоотой сайн гэхээс илүүтэй саар мэдээлэл хэтэрхий их гарч ирэх вий. Очсон газар бүртээ хэл ам, хэрүүл маргаан дагуулж явдаг түүний хууль бус томилгоо, Сэлэнгэд байх газар тариалангийн бизнес, охиноо Засаг дарга болгох гэсэн улайрал, төрийн албаны үнэ цэнийг унагасан шахааны хүмүүс, барилгын салбарт гарсан осол аваар, бүүр цаашлаад банк санхүүгийн дампуурал, нефтийн бизнестэй хүртэл нэр холбогдож явсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байх аж. Сумын дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Р.Содхүү ямар гэгч тэнгэрийн умдаг атгасан гэхээрээ төр засаг солигдсон ч даргын сэтэртэй суусаар байдгийг таах аргагүй. Намын цөөнгүй улстөрчдийн булхай, луйвар гэх мэт олон зүйлийг мэддэг учраас “дарга” албан тушаал түүнтэй хамт 27 жил явсан байж мэдэх билээ.

Хэнд ч хардах эрх бий. Экс гишүүн Р.Содхүүгийн үндсэн мэргэжил нь санхүүч, эдийн засагч. Гэтэл эрхэлсэн албан тушаал нь маш өргөн хүрээг хамарна. 1990 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхон сумаас даргын гараагаа эхэлж, улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, Монгол Улсын Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд дарга, СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаад өнгөрөгч оны аравдугаар сараас Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллажээ. Гайхамшигтай амжилт шүү. Монгол төрийн гайгүй гэсэн албан тушаал бүрийг дамжсан Р.Содхүү хэдийнэ тэтгэвэрт гарах болсон ч нам нь түүнийг дахиад л төрийн өндөр сэнтийд залж орхижээ. Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар байгаа биз. “Улс төрийн томчуудын шахаа, холион бантангийн ажлыг гардан хийдэг учраас түүнд дандаа даргын ажил өгдөг” гэх яриа ч саарал ордонд дуулддагийг нуух юун. Энэ хардлага үнэний магадлалтай байж мэдэх. Тэрбээр холион бантан болгоны ард л сууж байдаг нь өнгөрсөн хугацаанд түүний талаар гарсан сөрөг мэдээллээс илхэн харагдана. Хувийн хэвшлийн компанийг хууль бусаар дээрэмдсэн хуурамч тогтоолыг үндэсэлж, гэрчилгээ гаргачихсан нь саяхан ил болж, баахан бангадуулав. Хөрөнгийн биржийг дампууруулах шахаж, улмаар Лондоны биржийн мэргэжилтнүүдээс тусламж авсан ч тусыг эс олж, ажлаа өгөхөд хүрсэн. Хөрөнгийн бирж өнөөдрийг хүртэл сэхлээ авахгүй, улмаар хувьчлах тухай яриад сууж байгаа.

Хөрөнгийн биржээс буурь сэлгэж МХЕГ-ын даргын албан тушаалд очсон ч мөн л саар мэдээллээс салаагүй. Барилгын замбараагүй зөвшөөрөл олгосноос үүдэж ноцтой осол аваар олон гарчээ. Ээжтэйгээ хамт сургуульдаа явж байсан 12 настай охин барилгын кранд даруулж амиа алдсан нь түүнийг МХЕГ-ын даргаар ажиллаж байхад болсон явдал. Цаашлаад экспортын бараа бүтээгдэхүүний дээж шинжлүүлэх ажил 30 гарын үсэгтэй шийдэгдэх мэргэн тушаалыг эрхэм дарга гаргаж, төрийн хүнд суртал гэж юу болохыг хувийн хэвшилд бүрэн утгаар нь үзүүлж байлаа. Мэргэжлийн хяналтын газарт Хөрөнгийн биржээс дагуулж очсон туслахаа даргын суудалд томилж, гадагшаа сурахаар явахад нь цалинтай чөлөө олгож, “эрхлүүлж” байсныг Р.Содхүү дарга өөрөө үгүйсгэхгүй биз ээ. Сэлэнгэ аймагт газар тариалангийн бизнес эрхэлдэг нь ил болж, мөн л хэвлэлээр газартай, газаргүй гэх маргаан даамжирч байсан юм. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийж, улмаар ИЗНН-ын гишүүн Г.Ганхүү гэгч түүнтэй хэвлэлээр дайтан, Сэлэнгэд байдаг газар тариалангийнх нь бизнесийг хэвлэлд дэлгэж байсан нь нууц биш. Гэсэн ч мөн л мэлзсээр суугаад өнгөрч байв. Энэ мэтээр Р.Содхүү гэх сонихон эрхмийн содон содон үйлдэл өнөө хэр дууссангүй. Өнөөх л хор найруулах ажлаа хийсээр явна.

Анод, Зоос банкны дуулианы ард мөн л нууц ноёнтон хэвээр үлдэж байлаа. Дорнод аймагт дураар дургиж байсан “Петро Чайна Дачин тамсаг”-ийг шалгахаар очсон улсын байцаагчийг утсаар дарамталж, шалгалт оруулахгүй цээжээрээ хамгаалсан тухай асуудал ч “Өглөөний сонин”-ы тэргүүн нүүрт хэвлэгдэж байжээ. Дуулиан, будлианы эзэн Р.Содхүүг ийн онцлох болсны учир гэвэл, тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ эрхэм өнөөх л сурсан зангаараа будлиан таривал хэрхэх вэ. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага байгааг нуугаад яахав. Сонгууль болгоноор бүртгэлийн байгууллага хэний гарт байгаагаас шалтгаалж их, бага хэмжээгээр будлиан гардаг. Царцаа нисгэх, хууль бусаар бүртгэл хийх гэх мэтээр асуудал бишгүй гардаг нь худлаа биш.

Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн удаатай. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага тэргүүний сонгууль болж буй энэ цагт сурсан зангаараа хутган үймүүлэх вий гэх болгоомжлол байгаа юм. Даргын даллагатай энэ эрхэм юутай ч энэ дөрвөн жил Оюуны өмч, улсын бүртгэлийг даргалах нь. Мэдээж дараагийн бууриа хэдийнэ засаж амжсан нь тодорхой. Энэ дөрвөн жилд элдэв маргаан, мэтгэлцээнгүй ажлаа хийгээрэй, Р.Содхүү дарга аа.

Засгийн газрын мэдээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хохирогч
Зэвүүн хулгайч даа. Далд ороход яадаг байна.
2017/05/13 139.5.218.181
Irgen
Ene MAN-d ene metiin zalitai hugshduus uur hun baidaggui yum baihdaa
2017/05/13 27.123.214.113
Оюуны өмч
Аль хэдийн Оюуны өмчийн салбарыг нугасалчихсан шүү дээ. Ойрын хэдэн жил гадаад, дотоодод Оюуны өмч нүүргүй болчихсон
2017/05/12 84.226.166.73
Unen
Goliison kurva ve
2017/05/12 90.176.169.187
зочин
хөрөнгийн биржид байхдаа хамгийн муу муухай юм хийсэн хүн үнэхээр өөдгүй хүн шүү хүмүүс мэдэхээс мэдэхгүй нь их царайг нь хараад үзэн ядаж байна хулгайч хүн
2017/05/12 103.229.122.194
зочин
Энэ арай бишээ
2017/05/12 43.242.241.86
Иргэн
Зохиогүй сахалтай зонхигүй эр дээ. Зальтай улаан барам.
2017/05/12 202.179.31.67
рр
Харин тийм ээ энэ нөхөр яагаад дандаа энэ тэнд аль ч намын үед дарга болчоод яваад байдгийн гээл гайхаад л байдаг байсын ийм учиртай байх нь ээ
2017/05/12 202.179.25.26
Damiran
yamarch bolovsrol medleg medezgui zarim neg iim humuus nasaaraa darga hiigeed baidag n sonin.uur neg jishee Hudaldaa hugjliin Medree bna..bas nasaaraa bankny zahiral hiideg hirnee yuch meddeggui negen
2017/05/12 150.129.141.239
ЗОЧИН
ИЙМ ХӨГИЙН ТӨРИЙН БУДЛИАНЫ ЭЗДИЙГ ОДОО ЗАЙЛУУЛМААР ЮМ ДАА МАН НАМ ӨӨРТӨӨ АШИГЛАХЫН ТУЛД Л ИЙМ МЭРГЭЖЛИЙН БУДЛИАНЧДЫГ СОНГУУЛИЙН АЖИЛД ХҮЧЭЭР ОРУУЛЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ ӨМНӨ НЬ ЯАЖ АЖИЛСАНЫГ МЭДСЭЭР БАЙЖ.
2017/05/12 202.9.43.245
dashka
hun chanar bolon zan haritsaa gej yu ch bhgui ene hargis dogshin hugshin uwgun ern yagaad ingeed unu udaan jil darga hiigeed bdag ym be.
2017/05/12 103.9.90.130
Mongol
Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаан
2017/05/12 139.5.218.181
Атар
Бушуухан ажлаа өгөх л хэмжээний хөгшиндөө
2017/05/12 112.72.11.121