8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр орой батлагдсан Зөрчлийн хуулийн талаар хэн юу хэлэв

2017-05-12 08:56:00

Өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж гишүүдийн 76,3 хувийн саналаар Зөрчлийн тухай хуулийг баталлаа.
 Зөрчлийн тухай хууль долдугаар сарын нэгнээс мөрдөгдөнө. Энэ талаар гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна. 

О.Баасанхүү: Эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна

Шинэ эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна.  Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл гэв. Түүнчлэн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой заалт. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна гэлээ. Мөн хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Үе үеийн Тагнуулын газрын дарга нартай уулзаж, Эрүүгийн хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулна


Л.Болд: УИХ-д анх сонгогдоод сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа
 
 Энэ хуулийг яагаад яаран оруулах болов. Өчигдөр шөнө 10 цагийн үед Байнгын хороотой гэсэн зар ирсэн. Х.Нямбаатар өргөн барьсан хууль хэлэлцэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал дайраад орж ирж байна. Ямар гал түймрийн нөхцөл байдал үүсэв. Ер нь Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болж. Хууль эрхзүйн бүх хуулийг ганцаарчлан толгойгоор мэдэж байна. АН-ын бүлэг зөвхөн Х.Нямбаатартай хэлэлцээр хийж байна. УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа. Үүнд баяр хүргэх нь зөв байх. Гэхдээ үүний цаана яарвал даарна гэж үг бий. Хүний эрхийн хуулиудын ухралтуудын гол эзэн нь Х.Нямбаатар гишүүн болж байгаа шүү.
 
 
Ц.Даваасүрэн: Х.Нямбаатараа бусдын гар хөл битгий бол
 
 Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Засгийн газар өөрсдөө хуулиа санаачлаад оруулаад ирнэ биз. Өнөөгийн парламентийн тал нь шахуу өмнөх парламентад байсан. Тэгэхэр бид би муу юм хийж гэж кноп дарах  болж байна уу. Хуулийн тогтвортой байдал гэж нэг юм бий. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүнмэддэггүй юм. 


УИХ-ын гишүүн Билэгт: Иргэд 300 мянган төгрөгнөөс дээш хохирол учруулбал эрүүгийн хэрэг үүсдэг

Иргэд 300 мянган төгрөгнөөс дээш хохирол учруулбал эрүүгийн хэрэг үүсдэг. Албан тушаалтанууд 10 саяас дээш хохирол учруулбал эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж байна. Ийм байж болохгүй. Төрийн хариуцлагыг дээшлүүлэх ёстой. 
Өнөөдөр Монгол Улсад бий болсон байгаа эдийн засгийн хямрал нь Төрийн эрх мэдэл, албан тушаалтнууд ард түмний өмч болох төсвийн хөрөнгийг хулгайлагчдын хариуцлагагүй байдлаас улс орон бүхэлдээ хямарсан байгаа шүү дээ. Ард иргэдийн дундах карманы хулгайч нараас болоогүй шүү дээ гэдгийг ялгаж энэ эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр засгийн газраас өргөн барьсан хувилбарт байгаа төрийн албан хаагчдад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэх заалтыг хэвээр үлдээх естой. Ажлын хэсгээс "...албан тушаалтан 10.0сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол..." гэж өөрчилсөнийг хасаж төрийн албан тушаалтнуудад тооцох хариуцлагыг дээшлүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Хэрэгжээд явахаар бүтэлгүй хууль болно гэдгийг мэдсэн учраас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд оролцохгүй байгаа шүү

 "Жижиг боомтуудаар наймаа хийж байгаа хүмүүс татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү? Хэрэгжээд явахаар бүтэлгүй хууль болно гэдгийг мэдсэн учраас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд оролцохгүй байгаа шүү. 300,000 мянган төгрөгний зөрчил гаргасан хүнийг эрүү үүсгэж шоронд хорих гээд байгаа юм уу?" 

Харин хуулийн батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Зөрчлийн хуулийн 2 ухралт: - Зөрчил, гэмт хэргээр нь ялгасан зохицуулалтыг эвдэж зарим жижиг гэмт хэргийг зөрчлийн хуульд оруулж ирсэн
-Зөвхөн торгох шийтгэлтэй байсан хуулийн үзэл баримтлалыг эвдэж баривчлах шийтгэл нэмж Зөрчлийн бус Жижиг гэмт хэргийн хууль болгосон. Бусдаар Зөрчлийн хуулийн үзэл санаа тогтворжиж, энэ хууль цааш улам боловсронгуй болж сайжрах биз ээ” хэмээн жиргэжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
НЯМБААТАР ГЭДЭГ ФАШИСТЫН САНААЧИЛСАН ЭНЭ ХУУЛЬ ИРГЭДИЙН ШОРОНЖУУЛЖ, БАРИВЧЛУУЛЖ, ТОРГУУЛЖ ӨӨД НАР ХАРУУЛАХГҮЙ ХУУЛЬ БОЛОВ.
2017/05/12 66.181.178.181
Цнд
Нямбаатар гэгч хэн бэ. Хуульч уу хулгайч уу
2017/05/12 202.70.46.224