8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой тохиолдол бүртгэгдээгүй гэв

2017-05-12 09:07:00

Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа. Уг тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа. 

ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ. 

Тэгвэл манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл