8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын эхний сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

2016-01-04 11:40:00

Шинэчлэн найруулсан Нэмэгд­сэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа билээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдэж байгаа юм. Хэдийгээр хууль хэрэгжиж эхлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан ч гэр хороололд орших найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчид энэ талаарх мэдлэг мэдээлэл хомс байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа эрхлэгч хуулийн этгээд нь татварын нэгдсэн системд холбогдсон байх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, терминал машин хэрэглэхийг үүрэг болгожээ. Гэвч төхөөрөмж нь 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй, баяр ёслолын үеэр арай ядан “шархаа нөхөх” гэж ядаж худалдаа эрхлэгчдийн хувьд түүнийг нь авна гэдэг маш хүндрэлтэй байгаа талаар ярьж байна. Гэхдээ энэ төхөөрөмжийг хэрвээ авахгүй бол бидний ажлын байрыг нь хаах хүртэл арга хэмжээ авах аж.  

Худалдаа үйлчилгээний газрууд төхөөрөмжтэй болсноор үйлчлүүлэгч эхлээд худалдагчаас код авна. Дараа нь баримт хэвлэх төхөөрөмжид кодыг оруулна. Ингэснээр худалдан авалтын баримтыг хэвлэх юм. Хамгийн гол нь үйлчлүүлэгч та авсан баримтынхаа кодыг e.barimt.mn сайт руу орж баталгаажуулах ёстой юм.

 

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байна. Тодруулбал “Сансар” сүлжээ дэлгүүр, “Хүрмэн” эмийн сан, “Замбала” дэлгүүр, “Магнай трэйд” ШТС, “Миний дэлгүүр”, “Pizza Hut”, “Orange” супермаркет, “Хүнсний IV” дэлгүүр зэрэг зарим газар иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдлыг иргэд ирүүлсэн байна. Холбогдох албаныхан гомдлын дагуу ажлын өдрөөс эхлэн хуулийн хүрээнд татварын байцаагч нар арга хэмжээ авч эхлэх гэнэ. Одоогоор “Миний дэлгүүр”-ийн холболт дуусч  байгаа, “Алтан жолоо” группийн хувьд оны өмнө туршилт хийсэн, он гарсаар хуулийн дагуу хэвийн ажиллах ёстой гэсэн мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн Бизнес хамтын ажиллагааны албаны захирал өгч байна.

Манайд НӨАТ-ын суутгал төлөгч 30 мянган ААН, иргэн байдаг аж. Харин одоогоор 3500 орчим аж, ахуйн нэгж холбогджээ. Зах, худалдааны төвд лангуугаар бизнес хийдэг иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 15- ныг хүртэл хийх юм байна. Сугалааны тухайд сард 2-3 удаа явуулах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой аж. Эхний сугалааны тохирлыг энэ сарын 17-нд зохион байгуулах юм байна.

Харин ААН, байгууллагын хувьд баримт хэвлэдэг кассын машин ашигладаг бол тус машиндаа ТЕГ-аас гаргасан нэмэлт программыг суулгаад л албан ёсны төлбөрийн баримт хэвлэх боломжтой аж. Хэрвээ кассын машин хэрэглэдэггүй бол бизнесийн зарчмаараа кассын машин нийлүүлэгч компаниудаас худалдаж аваад ашиглах юм байна. 

Иргэн танд хэрэв НӨАТ- ын цахим системд бүртгүүлэх шинэчилсэн кассын баримт хэвлэж өгөхгүй бол тухайн байгууллагаар үйлчлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Иймд үйлчлүүлэхээсээ өмнө шинэ кассын баримт өгч байгаа эсэхийг сайтар лавлаарай. Мөн татварын албаны 1800-1288 дугаарын утсанд албан ёсоор мэдэгдэж болох аж. Ингэснээр баримт өгөөгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх аж. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахим баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sereed ard tumeen
Boon tam. Yumnii une tseverxeen nemegdcheed bxad arduud min oilgoxku xuurtaad
2016/01/04 103.17.108.42
BI 100.000 YM HUDALDAJ VAUUL NEMJ 10.000 TOLOH NI BNSHDEE BOLIOO
2016/01/04 103.17.108.42