8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрсөлдөх чадвараараа Эрдэнэт тэргүүлж, Говь-Алтай аймаг сүүл мушгилаа

2017-05-12 09:54:00

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г гаргадаг билээ. Тэгвэл 2016 оны буюу тав дахь удаагийн тайланг гаргасан байна.

Энэхүү тайланд аймгуудын давуу болон сул талуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан гаргадаг аж. Мөн өмнөх жилийн тайлантай харьцуулан хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна.Энэ удаагийн судалгааны ерөнхий дүнгээс харахад Эрдэнэт тавь дахь жилдээ түрүүлж, Говь-Алтай аймаг 47 оноогоор сүүл мушгилаа.

Судалгаа явуулж эхэлснээс хойш Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо тогтмол өндөр гардаг байна. Өнгөрсөн жилийн тайланд Орхон аймаг мөн л тэргүүлсэн бол Өмнөговь, Дархан-Уул аймгууд удаахв байруудад орж байсан билээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
Radnaased ee! AIMAG chine svvl mushgilaa Araich iim baidaggvisen!..
2017/05/12 103.229.123.224