8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны үнэ өмнөх сараас өсчээ

2017-05-12 10:42:56

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 4-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01  болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.2 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0,20 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй 2,18 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,72 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,48 хувиар буурсан байна.Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,2 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 0,51 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 4,64 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл