Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тэгвэл энэ өдөр маргааш тохионо. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд гээд албаныхан уламжлал ёсоор хэд хэдэн байршилд мод тарих юм байна. Тухайлбал Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын орчимд 1200 мод суулгахаар болжээ. Мөн аж ахуй нэгж байгууллагууд орчиндоо мод тарих юм. Дашрамд дуулгахад, мод тарих үндэсний өдрийн хүрээнд жил бүр нэг сая гаруй мод тарьжээ.