Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өглөө 9 цагийн орчим “Accent” маркийн нэг автомашин шатжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Халдвартын автобусны буудлын орчимд “Accent” маркийн автомашины бүхээг болон хөдөлгүүрийн хэсэг бүрэн шатсан байна. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Дахин нэг машин шатжээ
2017-05-12 14:07:51