8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт жинхнээсээ вант улс боллоо

2017-05-12 14:31:11

Эрдэнэт үйлдвэр Оросын эзэмшлээс гарч төрийн мэдэлд очлоо гэсэн чинь үнэн хэрэгтээ төр гэх нэрийн дор нэгэн гэр бүлийн эзэнт улс болсон нь олон зүйл дээр харагдаж байна. Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахад хагас тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч тэр хүнд энэ хангалтгүй ажээ. Гэр бүл, үр хүүхдээрээ үйлдвэрийн ажилчдыг дарамтлан даналзах болжээ. Эрдэнэт үйлдвэрт сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг оруулахгүй гэж цагдаагаар хүртэл хамгаалуулж, үүдэндээ өдөржин уядаг “онцгой обьектод” хав нохой эзэндээ хөтлүүлэн сэлгүүцдэг гэвэл та итгэх үү. Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах ГОК-ийн төв байранд өндөр үнэтэй цэвэр цусны хав нохойгоо хөтлөөд, замд тээглэсэн ажилчдыг толгой түрүүгүй загнан таахалздаг болов. Түүнийг мөрийтэй тоглоом тоглож байхад нь цагдаа нар газар дээр нь илрүүлсэн боловч торны цаана суух нь бүү хэл таарсан болгоноо зандчин явааг хараад аргагүй л “том артайг” нь бишрэн өнгөрөхөөс яалтай. Уул уурхайн дэд сайдын сэнтийгээ орхин ирсэн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах ийм том байгаа юм чинь, шахаа хийдгээ орон даяар зарлуулаад авсан УИХ-ын дэд дарга Нямдоржийн хүү Анхбаяр морилон ирэхэд нь бүр хөл алдан угтахаас өөр аргагүй. Төрийнх боллоо гэдэг нэрийн дор түшмэдийнх болсон маргашгүй үнэнийг гишүүд хүртэл хэлээд байгаа шүү дээ. Э.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ төр /УИХ/ үнэхээр муухай юм хийсэн байхгүй юу. Эрдэнэт өөдлөхгүй байгаагийн шалтгаан нь төрийн, улсын гэсэн нэртэй мөртлөө хэрэг дээрээ нэг хэсэг эрх мэдэлтэй хүмүүсийн юм л болчихоод байгаа юм.
2017/05/15 202.70.34.98
jhhhh
turuunii boos tolgoi deer garna gej ene dee
2017/05/14 73.241.42.169
gan
yaagaad ene huneer oroldood bgaa yum be.ihiig hiij buteeh chadaltai bolohoorni muusain yumnuud ataarhaj uhleeldee.baya ah sonsoogui yum shigl ajlaa sain hiichih.
2017/05/13 202.131.243.190
Bi
Zaa bitgii hudlaa ataarhaj hun muulahiin don shugeleed baigaach dee.Hen ch bodson tiim buduuleg zaluu bish! Yahaaraa iim hudal um bichehed hurdeg bnaa.Chadvartai huniig zugeer ajliig ni hiilgeech de.
2017/05/13 108.197.20.92
Манлай
Нохойг нь зад хөшиглөөд гаргах зоригтой 1 хүн алга бол чацаг баас царайлаад сууж байдаа бүхэл бүтэн хот байж
2017/05/12 202.179.24.176