Улаанбаатар хотын дулааны шугаманд хийгдэх засварын ажил эхэлнэ. Уг ажиллагаатай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлаж эхлэх юм. Хуваарийн дагуу тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчимд халуун ус хязгаарлана.
Мөн тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мах Импекс ХК, 21-р хороолол, Орчлон хороолол орчимд халуун ус хязгаарлах аж.