200 гаруй үйлдэлтэй, 23 холбогдогчтой, 200 гаруй сая төгрөгийн хохирол бусдад учруулсан этгээдүүдийг УМБГ-аас шалгаж дууссан бөгөөд удахгүй хэргийг прокурорын газарт шилжүүлэхээр болжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол, мэргэжилгүй 20-30 насны залуус дээрх хэрэгт холбогдсон байна.
Тэд зургаан дүүрэг, гурван аймгийн нутгаар явж автомашины эд анги, зурагт зөөврийн компьютер, алт үнэдт эдлэл хулгайлдаг байжээ. Өдгөө тэднийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрынхантай хамтран сэжигтэн, яллагдагчаар шүүх юм байна.