8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ирэх даваа гарагт дуусна

2017-05-14 13:00:00

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 6 настай 32623 хүүхэд элсэнэ. Бүртгэл өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15 буюу ирэх даваа гарагт дуусах юм. Энэ жил нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-ээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх бөгөөд 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.


Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл