8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулга уулзалтад оролцуулна гэж малчдаас мөнгө татжээ

2017-05-14 13:30:00

“Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн байна. Улмаар энэхүү арга хэмжээнд  оролцох нэг малчнаас 260-280 мянган төгрөгийн төлбөр авч байгаа талаарх мэдээлэл ХХААХҮЯ-нд аймгуудын ХХААГ-аас мэдээлэл ирсэн. Энэ талаар МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Ямар нэгэн арга хэмжээ уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь тухайн байгууллагын эрх боловч хамтран зохион байгуулж буй  байгууллагад нь мэдэгдэлгүй нэр болон лого ашиглах нь хууль бус үйлдэл юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед малчдаас төлбөр хураан авах нь буруу” гэдгийг онцлон хэлэв.

Харин ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд сум бүрээс хоёр малчин оролцох юм. Тус зөвлөгөөнөөр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уяачдын холбооноос сонгуулийн ажил зохион байгуулах гэж байгааг ойлголоо
сонгогч
2017/05/14 139.5.217.10