8o
Улаанбаатар хот
mobile menu

Машин нь шатсан залууд нэг өдрийн дотор 2 сая төгрөг хандивлажээ

2017-05-14 14:00:00

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд /2017.05.10/ “Приус 20” маркийн автомашин шатсан.

Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”  фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлсэн. Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөхөөр болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хандив тусламжын аяныг эхлүүлсэн нэг хоногийн хугацаанд автомашин нь шатсан О.Номин-Эрдэнэ гэх залуугийн дансанд 2 сая төгрөг цугларчээ.Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5585453049 / О.Номин-Эрдэнэ/ тоот дансанд 1000 төгрөг шилжүүлэх  боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Banknaas lizingeer mashin awhad mashinii daatgal zaawal hiilgedeg daatgal ni tuluh yostoi shde
2017/05/14 82.145.219.120