СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу өнөөдрийн дотор хуралдан шийдвэрлэх тухай мэдээлсэн. Яг одоо Сонгуулийн Ерөнхий хороо энэ талаар хуралдаж байна. Харин энэ хооронд МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод тус намын дэмжигчид Сонгуулийн ерөнхий хорооны гадаа үймээн самуун тарьж, цагдаагийнхны хамгаалалт авахад хүргэсэн байна.Тэд Н.Энхбаярыг СЕХ-ны хуралд оролцуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг шаардсан юм. Н.Энхбаяр СЕХ-ын тус хуралд намынхаа 20 хүнтэй хамт оролцоно хэмээн үймээн самуун дэгдээсэн байна.