Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин МАХН-ын зүгээс сонгуульд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жагсаал хийж, тэмцлээ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлана гэдгээ хэллээ. Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болов.
МАХН-ынхан жагсаж, өлсгөлөн зарлана гэв
2017-05-15 08:35:00