8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

2017-05-15 08:56:02

09:00 цагт: “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт Контeнтал зочид буудлын хурлын танхимд болно

10:00 цагт: Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний нэг нь сургуулиа сурталчилсан нээлттэй хаалганы өдөр юм. Энэхүү арга хэмжээ III сургууль дээр болно.

10:00 цагт: ...Монгол орны бэлчээр нутгийн 65 хувь нь талхагдаж доройтсон байна. Гэхдээ бэлчээрийн зөв менежмент гаргаж, даац, ачааллыг нь тохируулан ашиглавал дээрх нутгийн 95 хувь нь 1-10 жилийн дотор байгалийн аясаараа дахин сэргэх боломжтой... Сүүлийн 10-аад жилийн судалгааны дүн ийн гарчээ.

Тиймээс бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ногоон Алт-Малын эрүүл мэнд" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, ГЗБГЗЗГ, УЦУОСМХ, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа зэрэг байгууллагууд үйл ажиллагаа, дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахаар болж байна. Эдгээр байгууллагуудын нэгдсэн уулзалт Скай плазагийн хурлын танхимд болно.

11:00 цагт: Сүхбаатарын талбай дээр Нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд оролцоно.
 
11:00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын III байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Үндэсний статистикийн хороо
 
14:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хамтран "Хөгжлийн хөтөч" оюутны чуулга уулзалтыг зохион байгуулна. Хаана: Соёлын төв өргөөнд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл