МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаата, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Эдийн засагч Т.Баярхүү нар оролцож байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээллийн үеэрӨчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй” хэмээн хэллээ.
С.Ганбаатар: Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа
2017-05-15 11:39:00