8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл өнөөдөр дуусна

2017-05-15 13:23:17

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцах гэнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг тавдугаар сарын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Өнөөдөр ажлын цаг дуусахаас урьтаж зургаан настныг бүртгүүлэхийг салбар яамнаас анхааруулж байна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мэндэлсэн хүүхдийг хамрах сургуульд нь элсүүлж байна. Харин 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм.

Хамран сургах харъяа тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, мөн бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй ажээ.

Элсэгчдийг бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

- Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ээж
СБД -ийн 1р ангид 2017 оны 9 р сард элсэх хүүхдийн бэлтгэл ангиийг төлбөртэй хичээллүүлж байгаа нь Боловсролын хуулийг зөрчиж байнаа.Зохих газрууд ин мэддэг юм болов уу,хөөрхий
2017/06/06 103.57.95.64