ХУД-ийн 3-р хороо “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 14-ний 19:58-д авч, Арцат-112 чиглэлийн ХЖА а/х Ч.Машбаяр, а/а Л.Мягмарсүрэн нар шалгахад, ХУД-ийн .... байрны … тоотод суух 15 настай эмэгтэй А, ХУД ... тоотод суух 17 настай эрэгтэй О, ХУД- ийн ... тоотод суух 19 настай эрэгтэй Д нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.