8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болжээ

2017-05-16 15:23:00

Үндэсний статистикийн хорооны гаргасан энэ оны нэгдүгээр улирлын дүн мэдээгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөг буюу 5.2 хувиар өсчээ.Үүнд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь гол нөлөөтэй байсан аж.

Энэ оны нэгдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 116.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 84.0 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 151.5 мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 мянга байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment