8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөө хүндэлдэггүй төрийн түшээ бидэнд хэрэгтэй юу

2017-05-16 08:52:00


Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын  Байнгын хорооны хуралд согтуу оролцсон бичлэг нэлээд дуулиан дэгдээлээ. Энэ талаар Д.Дамба-Очир гишүүн даралт ихэссэн, биеийн байдал таагүй байсан гэсэн хариултыг өгсөн байна. Учир нь эрхэм гишүүн юу ярьж байгаагаа ч мэдэхгүй болтлоо даралт ихэссэн гэнэ. Ер нь энэ мэт гишүүдийн төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг нэлээд хэд гарлаа. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар мөн л төрийн ордонд архи ууж, согтуу байсан нь ил болсон. Олон удаагийн энэ үйлдэл Ордон руу орох босго журмаа өөрчилхийг удаа дараа сануулж байна. 

 Мэдээж төрийн түшээ хүн наад захын үлгэр жишээтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Үлгэр жишээ байдал битгий хэл биеэ зөв ч авч явж чадахгүй төрийн түшээд УИХ-ын танхимд заларсаныг олон удаагийн жишээнээс харж болно. УИХ-ын гишүүд бол хууль санаачлах батлах үүрэгтэй. Ард түмний сайн сайхан байдал хамгийн дээд хууль мөн” хэмээн маш эрт үед нэгэн ухаантан айлдсан байдаг. Хүний эрх хангагдаж, сайн хууль хэрэгжих нь төрийн толгойд заларч буй эрхмүүдээс маш их хамааралтай байдаг. Гэтэл эрхэм гишүүд өөрсдийнхөө баталсан хуулийг хэрэгжүүлдэггүй бас дээрээс ямар ёс зүйтэй вэ гэдгийг хамгийн сүүлийн жишээ Д.Дамба-Очирын энэ үйлдэлээс харж болно. Хуулиндаа төрийн ордонд архи ууж, тамхи татсан нь ил болсон бол 50-100 мянган төгрөгний торгууль төлдөг хуулийн заалттай. Гэхдээ энэ нь нэр төдий. Учир нь эрхэм гишүүдэд ёс зүйн хариуцлага дутаж байна. Ер нь төрөө хүндэлдэггүй төрийн түшээ бидэнд хэрэгтэй юу. Д.Дамба-Очир гэх эрхэм тийм ч нэр цэвэр биш нэгэн. Сүүлийн үед Д.Дамба-Очирын хуучин хэргүүдийг АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа.   УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир хууль хяналтынханд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байдаг. Бүр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж эхэлсэн. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн АТГ-аас түүнийг шалгаж байсан.

 Д.Дамба-Очир “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж.Тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэр¬бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж шалгагдаж байв.“Анод” банк¬ны чанаргүй зээлдэгч¬дийн жагсаалтад түүний  эзэмшиж бай¬сан “Очир төв” хамгийн эхэнд бичигд¬сэн байдаг юм байна лээ. “Анод” банкийг дампууруулах гол ажлыг Д.Дамба-Очир хийсэн гэж тухайн үед банкны захирлууд мэдэгдэж байсан. Мөн “Анод” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тэгээд зогсохгүй “Анод” банкны удирдлагууд хорих ялаар шийтгүүлж байхад Д.Дамба-Очир ял шийтгэлгүй хоцорч байсан.
 Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын "Очир төв" компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Тэр 106 километр замыг долоон жилийн турш барьсан. Барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Тус зам дээр олон хүн алтан амиа алдаж, үлдсэн эхнэр, үр хүүхдүүд нь  “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгаа жишээ ч байна. Харамсалтай нь тус замыг АТГ-ынхан шалгаагүй өнгөрсөн. 

Д.ДАМБА-ОЧИР УЛСЫН МӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙЖ  250 БАЙШИН ТАРААСАН УУ

Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдоод байгаа Д.Дамба-Очир  “Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Зэс хайлуулах үйлдвэр барина.Хоёр мянган хүнийг ажлын байраар хангана” гэж 2008 оноос хойш ярьж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл алга байна.

Түүний сонгуульд нэр дэвших болгондоо ашиглаж байгаа Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал хэзээ шийдэгдэх бол хэмээн сонгогч нар нь хүлээж суудаг юм байна лээ. Мөн Д.Дамба-Очир Эрдэнэт хотод 250 гаруй байшин тараасан.
Ингэхдээ иргэдэд эхлээд өндөр үнээр өгч байгаад сүүлдээ  хөнгөлттэй үнээр буюу 800-300 мянган төгрөгөөр байшингаа өгсөн гэдэг юм байна лээ.  Одоо Дамбын байшин зарна гээд л Эрдэнэтийн телевиз болгоноор зар нь явж байдаг юм байна лээ. 250 байшинг Д.Дамба-Очир өөрийнхөө хөрөнгө мөнгөөр хийсэн ажил гэж Орхон аймгийнхан ойлгодог. Гэтэл цаад үнэн нь улсын мөнгөөр барьсан гэх асуудал байдаг юм байна лээ. Байшин тараасан асуудлыг хууль хяналтынхан шалгаж эхлэх юм бол мөн л томоохон асуудал босч ирнэ гэдгийг эх сурвалж онцолж байв. Эрдэнэт хотын гэр хорооллыг цэвэр усаар хангах төслийг Д.Дамба-Очир нэгэн томоохон сантай хамтран хийсэн байдаг. Гэвч хооронд нь холбосон худаг усаа дүүргэж чаддаггүй, хүчин чадал нь хүрэхгүй болсон гээд асуудал ар араасаа цувран гарсаар байна.  Гэвч энэ асуудал яагаад ч юм чимээгүй болоод дарагдчихсан байдаг. Хэрэв энэ асуудал хөндөгдөж эхлэх юм бол хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах боломжтой болох юм. 


МӨНГӨ ТАРААСАН АСУУДАЛ ЯАГААД ДАРАГДСАН БЭ

2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Дамба-Очир мөнгө тараасан гэх асуудал бий. Бүр мөнгө төгрөг өгч авалцаж байгааг нь баталгаажуулж, цагдаагийн байгууллага шалгасан байдаг. Орхон аймгийн цагдаа нар хэргийг шалгаад мөнгө өгсөн хүнийг олж тогтоож, байцаалт авсан байдаг. Тэрбээр “Д.Дамба-Очирын сонгуулийн штабаас намайг мөнгө тараа” гэсэн хэмээн мэдүүлсэн байдаг. Ингээд хэнээс, хаанаас мөнгө авч тараасан бэ гэдэг асуудал нь тодорхой болж, шүүхийн шатанд ч үүнийгээ нотолсон байдаг юм байна лээ. Гэвч энэ суудал яагаад ч юм чимээгүй болоод дарагдчихсан байдаг. Хэрэв энэ асуудал хөндөгдөж эхлэх юм бол хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах боломжтой болох юм. 
Төрийн сүлд минь өршөө гэж монголын мянга мянган ээжүүд өглөө цайныхаа дээжийг өргөдөг. Гэтэл төрийн ордонд тухалж байгаа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир мэтийн нөхдүүдийн ёс зүй нэг иймэрхүү. Ер нь ард түмэн бидэнд Төрөө хүндэлдэггүй төрийн түшээ  хэрэгтэй юу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
13 НАСТАЙ ОХИН НАС БАРСАН ОЧИР ТӨВ ЗОЧИД БУУДАЛ ЧИНЬ ДАМБА-ОЧИРЫН БУУДАЛ ШҮҮ ТЭР ОХИНЫ ЭЭЖ ААВ МЭДЭЖ БАЙГАА БОЛ УУ
2017/11/22 66.181.177.118
иргэн
Гишүүдийн 3 үеийн намтарыг үзмээр байна.
2017/07/24 202.179.31.10
zochin
Damba ocgiriin ynen nyyr tsarainii bagahan hesgiig dyrdij bana ger horoolliin ahmadyydad balairtalana mongo taraaj baigaad songyyld yaldag shyydee
2017/05/17 202.179.10.158
Хөх чоно
Дамбаочир хэмээх энэ эрхэм Монгол төрийг басамжлан доромжилдог хэн бэ??????????
2017/05/16 202.179.31.94
ММСУХ-нд
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон
2017/05/16 122.201.22.4
ялзарсан төр
АН, МАН ын бодит байдал ийм шүү дээ
2017/05/16 66.181.186.241
Jirin irgrn
Turin sogtu tushedde hariutslaga totsoj chadahgui bol bitgi gudamjind ugad zugdr shahu guibj yabsan irgedig bitgi torgo
2017/05/16 122.151.239.208