8o
Улаанбаатар хот
mobile menu

Эдийн засаг 4.2 хувиар өсч, инфяци 3.4 хувиар өсөв

2017-05-16 09:08:01

Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн байдал болон нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг танилцуулав.

2017 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 4.2 хувиар өслөө

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 28.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 89.9 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2017 оны эхний улиралд 5726.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 991.4 (20.9%) тэрбум төгрөгөөр өслөө. ДНБ-д 2017 оны эхний улиралд эцсийн хэрэглээ 69.1 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 28.8 хувь, цэвэр экспорт 2.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 11.6 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 10.5 пункт, цэвэр экспорт 1.1 пунктээр буурсан байна.

Төгрөгийн хадгаламжийн хэмжээ өсөв

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 220.9 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 147.4 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 41.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 834.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 89.1 тэрбум төгрөгөөр өсжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.6 (0.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1069.4 (9.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1009.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 14.2 (1.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 98.0 тэрбум төгрөгөөр буюу 10.8 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж, өмнөх сараас болон өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1087.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 51.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өслөө.

Инфяци 3.4 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны эцсээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 16.5 хувь), хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 12.8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 7.6 хувь), тээврийн бүлгийн үнэ 2.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл