Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн тав, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ний шилдгүүд тодорлоо.
Магнай Трейд компанийн нэрэмжит 2017 оны УАШТ-д дөрвөн клубын 100 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Багануур ХК-ийн "Уурхайчин" клубын тамирчин Б.Амарзаяа спортын мастерын цолоо гардан авсан бол Б.Ээлт (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин), Э.Энхтулга (УБ Фенсинг) нар спортын дэд мастер болов.