Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн амралтын өдрөөр баталгаажуулсан билээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулган нарыг бүртгэсэн бол МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан юм. Нэр дэвшигчдийг СЕХ-нд албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтанд авдаг хуультай. Энэ хуулийн дагуу Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авсан байна.
Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авчээ
2017-05-16 10:40:00