8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн тодорхойлолтыг Дүнжингарав, Драгон төвүүдээс авдаг боллоо

2017-05-16 10:47:00

Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог.Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.

Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг өчигдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл