8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зарна гэв үү

2017-05-16 11:33:00


Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр батлагдсан. Тус хуулинд  0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно, үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр заалт батлагсдан. Хуулиар хүүхэд хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Тус хуулинд орсон энэхүү заалтыг  ард түмэн болон эхчүүд маш ихээр эсэргүүцэж байна. Учир нь эх хүн өөрөө хангалттай сүүтэй бол хөхөөрөө хооллодог. Гэхдээ төрсний дараа эхийн биеийн байдал болон янз бүрийн шалтгаанаас үүдээд хөхний сүүний гарц муудаж болохыг хэн ч урьдчилж таамаглаж болохгүй. Сүү сайтай бол ямар ч эх хүүхдээ хөхөөрөө хооллох нь мэдээжийн хэрэг. Сүү муутай эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллоогүйн төлөө торгуулах, ямар нэгэн  хариуцлага хүлээх болчихлоо. Цаашлаад хүүхдээ хөхөөрөө хооллож байна уу, нэмэлт тэжээл өгч байна уу гэдгийг цагдах юм гэнэ.  Үүнээс гадна 0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Үүнийг дагаад хэн нэгний бизнес цэцэглэх нь мэдээж. Хамгийн гол нь энэ хууль амьдралгүй “хууль”. Сүү муутай эхчүүд хуулиар хориглосон гээд нэмэлт тэжээл өгөхгүй хүүхдээ хэрхэн яаж өсгөхийг эрх баригчид тооцоолсонгүй. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл