Насанд хүрээгүй Т, Г нар нь бүлэглэн, танхайн сэдэлтээр иргэн М-ийг санаатай алсан гэх хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Мөн сэжигтэн А нь О, Т, М, О нартай архи ууж согтуурсан үедээ өөрийн хамтран амьдардаг О-той маргалдан улмаар түүнийг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэх хэргийг шалгаж, дуусган прокурорт шилжүүлсэн байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хэргүүдийг хянаж үзээд энэ сарын 12-нд Т,Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол А-д холбогдох хэргийг өчигдөр яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Онц хүнд хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2017-05-16 18:27:00