7o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн

2015-11-18 08:50:00

Тэртээ 1998 онд болсон аймшигт хэрэг өдгөө болтол илрээгүй байгаа. Тэгвэл хэргийн цор ганц гэрч гэгдэх С.Зориг агсаны эхнэр Д.Булганг өнгөрсөн амралтын өдөр баривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Үүний шалтгаан нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна.  Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч түүний хэргийн талаар эхнэр болох Д.Булган нь худлаа мэдээлэл өгсөн, ам зургийг нь худлаа гаргасан, цагдаагийнханд аллага үйлдэгчид эрэгтэй, эмэгтэй гэж худал мэдүүлэг өгсөн хэмээн саатуулаад байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлсээр байна.

Аймшигт хэргийн цор ганц гэрч Д.Булган худал мэдүүлэг өгч байсан уу?

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Гэтэл С.Зориг агсны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй, нөгөө эмэгтэй хүн байсан гэж хэргийн цорын ганц гэрч Д.Булган өнөөг хүртэл мэдүүлж байж. Хэрэгт сэжиглэгдэн, баривчлагдаад буй нэг иргэний ээж н.Жавзмаа гэгч иргэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Л.Цог нар хүлээн авч уулзсан гэх мэдээлэл байна.

Хэргийн талаар С.Зориг агсны  дүү С.Оюун юу хэлэв

С.Зориг агсаныг өнгөрсөнөөс хойш жилд хоёр удаа Монголын ард түмэн Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай түүнийг дурсдаг. Энэ өдөр С.Зоригийн төрсөн дүү УИХын гишүүн С.Оюун “Хэргийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Илэрнэ гэдэгт итгэж байна” гэдэг байлаа. Харин өнгөрсөн жил тэрбээр “Аллагын талаар тодорхой мэдээлэл байдаг” хэмээн ам алдсан. Хэлсэн үгнээсээ болсон уу эсвэл хэвлэлийнхний асуултаас залхсан уу энэ жил ирээгүй. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн С.Оюун өнгөрсөн гуравдугаар сард төрсөн ах С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа” хэмээн тухайн үед мэдээлж байсан нь бага ч гэсэн ахицтай явж байгааг харуулсан.

Тэгвэл уг аймшигт хэргийн гол гэрч болсон Д.Булган баригдсан энэ үед улстөрчид энэ хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгч байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Ялангуяа төрсөн дүү С.Оюун “Д.Булгантай уулзалгүй жил болж байна” гэсэн сонирхол татаж байгаа юм. Түүнээс гадна болох үйл явцыг мэдсэн үү эсвэл эгзэгтэй цаг мөчид давхцсан уу УИХ-ын гишүүн Б.Баасанхүү Д.Булганыг баривчилсан орой өөрийн цахим хуудаснаа "С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна" гэсэн нь мөн олон таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.

Д.Булганы талаар хэн юу хэлж байв

Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинж нэгэн ярилцлагадаа  С.Зориг агсаны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг билээ.

Д.Булган С.Зоригийн талаар юу гэж байв

Аймшигт хэрэг гарснаас хойш олон жил хэвлэлээр бичүүлж байгаа боловч ганцхан удаа 1998 онд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр ярилцлагадаа нөхрийнхөө талаар Би өвгөндөө, “Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ” гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоолоо хийгээд л гээд эцэс төгсгөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бодолд умбадаг байлаа. Би өвгөндөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн байшин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгшрөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөнгөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тоглоод сууж байгаарай, миний хайрт» гэдэг байлаа. (Уйлав) хэмээн дурссан байдаг.

1998 оны аравдугаар сарын 2-нд юу болсон бэ?

1998 оны 10 дугаар са­рын хоёрны орой талийгаач ажлаа тараад гэртээ очихоо­соо өмнө эхнэр Д.Булган руугаа утастаж, очих гэж бай­­гаагаа хэлсэн байдаг. Д.Булган ч нөхрөө ирэхээс өмнө хоолоо хийж байтал хаалга тогших чимээ гар­чээ. Д.Булган тухайн үед элдэв зүйл бодолгүй хаал­гаа тайлж өгөхөд сүх, хутгаар зэвсэглэсэн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд айлган сүрдүүлж, цохиж унагасан аж. Ингээд Д.Булганыг хүлж, угаалгын өрөөнд орхиод талийгаачийг отжээ. Удсан ч үгүй С.Зориг агсныг гэртээ орж ирэхэд нь хаалганы хажууд отож байсан алуурчид тааралдсан газар бүртээ хутгалсаар амь насыг нь хөнөөсөн аж.


Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Алуурчин,ньБулгантай,холбоотой,байсан,шоронч,нарын,нэг, байсан,болоод,Булганы,алаагүй,баах,Захилагч,нар,алуурчнаас,айхдаа Булганыг,хамгаалаад,байна,ууЗахилагч,нар,өнөөдөрч,төрд,эрх мэдэртэй,байна,уу
2018/06/05 103.10.23.116
0000
Булгантай,Хоол,хувааж,идээд,Тамхи,татаад,хүлээж,суусан,гэж,Нөгөө,шоронгоос ,ирсэн,алуурин,мэдүүлэж,байсан,даа
2018/06/05 103.10.23.116
ээ чааваас
амгаланбаатар энэ аймшгийн гөрөөчин гард монголын төр итгэээ л ийм ч төр засаг байх гэж дээ булган гэж нэргүүлсэн шулмас байна
2017/10/30 66.181.169.106
зочин
булган одоо үнэнээ хэлмээр юм
2017/01/16 202.9.42.159
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
2016/04/06 103.17.108.42
nergui
ene hergiig ilchleh geheer ni bariad horichihson ym bishuu ternees bish odoo horiod baih shaardlaga haragdahgui l bna tiim l bish ym bol odoo bulganiig setguulchidtei uulzuulah heregtei manai setguulch narchdee belen ugsun medeelel taraahaas uur ym chadha
2016/04/06 103.17.108.42
энэ хэрэгийг илэрээсайн гэж олон жил бурханд мөргөсөн одооч мөргөж байна. бурханы хүчээр xэрэг илэрч байна монголчууд азтай цаашид олон xүн хэлмэгдэхгүй болож байна
2016/03/31 103.17.108.42
Odoo.bodoh.heregtei.hoorhii.naadah.shin.emegtei.hun.shuu.dee.
2016/03/05 103.17.108.42
Жуух
Оюун гишүүн шиг эршүүд, ухаалаг, оюунлаг эмэгтэй гишүүн хэн байна даа. Ямар ч Но..той зүйл түүнээс илэрч байгаагүй. Бусад эмэгтэй гишүүд юу билээ. Уянгаас эхлээд нам дамжсан, худал ярьсан, жүжиглэсэн, сенсацалсан амьтан. Нөгөө Баяр олон байртай энэ тэр гэ
2016/03/03 103.17.108.42
Зоригийн хэрэг ч сонгуулийн шоу болсоор байгаад дуусч байгаа ш дээ.Энэ жил ч мөн тэхийн байна л даа.Хэргийг илрүүлэхгүйн тулд ИЗН,АН-тай хамтраад байгаан биш үү?
2016/03/02 103.17.108.42
Зочин
Ахынха хэргийг илрүүлэх нь С.Оюуны нэр төрийн асуудал баймаар юм. Юу амалж хэний дүү гэж УИХ-д гарч ирснээ энэ бүсгүй бүрмөсөн мартсан бололтой
2016/02/25 103.17.108.42
Зочин
Хэргийн гол амьд эрч Булган
2016/02/17 103.17.108.42
Баатар
энэ их ноцтой хэрэг шиг байгаа юм. Илрүүлж болдоггүй. захиалгат аллага гэдэг нь тодорхой гэж боддог. Сонгууулиас өмнө зоригийг яг гардаж алсан хүний сураг сонсогдож эхлэх байх, гэхдээ үхчихсэн байна л гэх болов уу гэж бодогдох боллоо. Элбэгдорж ядахдаа а
2016/02/17 103.17.108.42
Man namiin udirdlagyyd holbogdood Bathyy sejigten bolson uy boloo ve?Rlbegdorj deer naimaa hiise n iria ynen bainaa ard tymeen
2016/02/14 103.17.108.42
zochin
bulganiig amid vldeedeg setgeltei l aluurchid bn,gerchiig vldeedeggvi gedeg biz dee ene tom hvniig alchaad bulgand nvvr tsaraigaa haruulchaad garch yavj bdg.er duu l bulgan uuruu l bhgvi yu daa?
2016/01/30 103.17.108.42
luvsanchoimbol
bulgan uuruu l bhgvi yu daa?harin hudlaa yarij huuliihniig tuurugdvvlj,olon aaviin hvvhdvvdiig hilseer shalguulj ballasan shvv dee,odoo ene hergiig etsesleh heregtei,ene yamarch shou bish shvv ard tvmen minee!!!!!!
2016/01/30 103.17.108.42
HOOOOOYEEEE
HOOOYE ENE AVGAI CHN EHNER NI BISH> HASMTRAN AMIDRAGCH BAISAN SHUU DEE UNEN MEDEELEL UGMUUR YUMAAAAAAAAAAAAAAAA
2016/01/15 103.17.108.42
БАЯРАА
энэ хэргийг яаралтай илрүүлэх шаардлагатай
2016/01/04 103.17.108.42
Зочин
Энэ хэрэг илрэх гэж байгаа гэсэн биз дээ.
2016/01/04 103.17.108.42
gemgui oloniig burhan orshoog
энэ хэрэгийг илэрээсайн гэж олон жил бурханд мөргөсөн одооч мөргөж байна. бурханы хүчээр xэрэг илэрч байна монголчууд азтай цаашид олон xүн хэлмэгдэхгүй болож байна.
2015/12/31 103.17.108.42
Baby
Uls toriin allaga gedeg n negent todorhoi bhad yu gej ilreh ve.ali ch orond uls toriin allaga ilerdeggui gedeg.manaihan songuuli bolohor shou hiij tenegtdegee bolimor yum.ileruulj onigoo boloh vii de.oyun bolimor yum.judagtai mongol hun heze ch uhsen huni
2015/12/29 103.17.108.42
ZOLOO
Oyun songuuli duhuud ireheer muu ahiihaa yasiig ingej undulzuulj baidgaa bolchih chi odoo ene shou hotsrogdson gej oilguulaad uguuch namaig songohgui bol....gesen shig YAMAR MUUHAI JUDAGGUI AVGAI VE.MONGOLCHUUD HEZEE CH TALIIGAACHDAARAA SHOU HIIJ ALBAN T
2015/12/28 103.17.108.42
ZOLOO
Oyun songuuli duhuud ireheer muu ahiihaa yasiig ingej undulzuulj baidgaa bolchih chi odoo ene shou hotsrogdson gej oilguulaad uguuch namaig songohgui bol....gesen shig YAMAR MUUHAI JUDAGGUI AVGAI VE.MONGOLCHUUD HEZEE CH TALIIGAACHDAARAA SHOU HIIJ ALBAN T
2015/12/28 103.17.108.42
зочин
Сонгуулийн өмнө 4 жил дутамд л ингэж энэ хэргийг илэрүүлэх гэж байна хэмээн шоуддаг тэр хугацаа нь эхэлцэн байна.
2015/12/25 103.17.108.42
s.oyuniig shalga alban tushaaliin naimaa ih hiideg hun
2015/12/21 103.17.108.42
зочин
амьд гэрч хорин жилийн дотор мэдсэнээ хэлэхээс аргагүй сэтгэл зүйн дарамтад өөрөө өөрийгөө оруулдаг гэдэг биздээ
2015/12/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment