Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь АН болон МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл хуралдах байсан ч хуралдсангүй. Харин долоон асуудлын хүрээнд ажлын хэсгүүд хуралдаж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан, Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан зэрэг ажлын хэсгүүд хуралдаж байгаа юм.
Бүлгүүд хуралдаагүй байна
2016-01-04 13:37:00