10o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл, намаасаа гарна

2017-05-17 08:12:00

 

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Эл шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

Төрийг барих зангарагтай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дорж хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.

Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.

Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд  байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй багаагаа илэрхийлж байна.

Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэСэн мэдээллийг хийлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Багш
Маш шударга сайн залуу юм. Өндөр түвшиний улс төрч байна. Ёс зүйтэй улс төрч байна. Бүрэн дэмжиж байна.
2017/05/17 202.179.24.249
өвгөн
Нөгөө Гүнбалай болов доо
2017/05/17 49.0.212.166
Bbbbbb
Yasan myy hyn be? Ene Baasanhyy?
2017/05/17 27.123.214.107
Зочин
Үхсэний шудрага байдаг юм. УИХ-с татгалзаж чадахгүй байж нэрийг нь барьж УИХ-ын гишүүн болсон намын гишүүнээс татгаллах нь шудрага явдал гэж ойлгоод бна уу.
2017/05/17 103.194.176.101
Зочин
Зөв шийдвэр гаргалаа,дэмжиж байна Баасанхүүг
2017/05/17 202.9.43.18
zochin
Baasanhuu uuriiguu yu gej bodchihson amitan be. Namaasa garna l biz. MAXN-s ner devshsen garval nam daraagiin hunee songoh ni medeej. Setgetsiin huvid eruul hun uu! Damjdag uruund suuh gj davrana.
2017/05/17 202.126.89.150
зочин
Баасанхүү гишүүн ч тун шудрага шийдвэр гаргаж байна даа Ийм л байх ёстой шүү дээ
2017/05/17 122.201.24.254
Kkkkkk
Duu mini bitgii demj chinii zuv Enhbayar togloj Bna shuu Dee
2017/05/17 103.26.195.54
Zochin
Namiin nereer garsan bolohoor namiinhaa bodlogiig dagahaas uur yah yum. Ganbaataraa demjij ajillah uuregtei bmaar. Yamarch hariutslaga algaa ene Baasanhuud
2017/05/17 210.106.196.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment