8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 32 хэмийн дулаан байна

2017-05-17 08:37:18

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө градус 9-11 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment