8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар 620 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ

2017-05-17 09:01:00

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөгөөр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг илүү ойроос мэдрэх боломжийг иргэддээ олгож, аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа юм.

Онцгой байдлын албаны хувьд өнгөрсөн 2016 онд 1300 гаруй хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зургаан тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар 620 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment