8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2017-05-17 09:04:22

09.00 цагт Төрийн ордны В танхимд "Тамхины хяналтын эрхзүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр" сэдэвт олон улсын сургалт хэлэлцүүлэг болно. Хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлч, уран бүтээлчид оролцоно. 

09.00 цагт “Blue Sky” зочид буудлын Топаз танхимд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг танилцуулах уулзалт болно.

09.30 цагт Соёлын төв өргөөнд цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнд төв, орон нутгийн 1300 гаруй ахлагч нар оролцоно.

09.30 цагт  Хангарьд ордны 14 давхарт Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болно. Хурлаар хот тохижилтын асуудлыг хэлэлцэнэ. 

10.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор ХБ-тэй гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “Хамтдаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр СЗСҮТ-ийн дэргэд шинээр байгуулагдаж буй “Хүүхэд, эцэг, эхийг хөгжүүлэх төв”-ийн танилцуулга, нээлтийн ажиллагаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment