8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

2016-01-04 13:39:00

 Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэмтэй аймгууд байна. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүрэгт гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулж хорио тогтоосон хэвээр байгаа юм. Түүнчлэн таван аймгийн есөн сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн Хүйтний-Энгэр хэмээх газар малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэггэй өвчилснийг тусгаарлажээ, Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн Олон дов гэх газарт малчин Н.Ганбаатарын хоёр үхэр цусан халдварын шинж тэмдэгтэйгээр үхсэн байна. Тус газарт мэргэжлийн байгууллагаас ажиллаж шаардлагатай арга хэмжээг авчээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл