8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2017-05-18 09:06:00

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу ЕБС-ийн улсын шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ. Улсын шалгалтад 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12-р анги төгсөгчид хамрагдана.
Бага ангийн сурагчдаас математик, монгол хэл, байгаль шинжлэлийн хичээлээр, есдүгээр ангийнхнаас нийгмийн ухаан, математик, байгалийн ухаан, монгол хэлний шалгалт авах юм. Харин төгсөх ангийн сурагчдаас математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр, сонгон судалсан нэг хичээлээр шалгалт авна.

 

Шалгалтын хуваарь: 

 5 дугаар анги

Монгол хэл:                             2017 оны 05 дугаар сарын 22 өдөр 11 цагт  /60 минут/

Математик:                              2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 11 цагт /60 минут/

Байгаль шинжлэл:                  2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 12 цагт /60 минут/

9 дүгээр анги

Монгол хэл:                             2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 11 цагт /80 минут/

Математик:                              2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 10 цагт /80 минут/

Байгалийн ухаан:                    2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 10 цагт /80 минут/

Нийгмийн ухаан:                     2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 10 цагт /80 минут/

12 дугаар анги

Монгол хэл:                              2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 10 цагт /100 минут/

Математик:                              2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 10 цагт /100 минут/

Сонгосон  агуулгын хичээл:    2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 11 цагт /100 минут/

Гадаад хэл:                              2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 11 цагт /100 минут/
 

УЛСЫН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment