8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Цогцэцэг сайдад хөхний сүү хуульчлахаас өөр ажил байна уу

2017-05-17 12:17:00

Өнгөрсөн жил эхчүүдийг дэмжих үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн таатай мэдээлэл гарч, энэ талаар засгийн газар ч удаа дараа хуралдаж байсан. Гэтэл хэдхэн  сарын дараа  ээжүүд хүүхэд  төрүүлж, өсгөхдөө торгуулж, донгодуулах хуультай боллоо. Учир нь өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын чуулганаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав. Ингэснээр 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй байхыг хуульчилсан. 


Хэрэв хууль дагаж мөрдөөгүй тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэх шийтгэлтэй. Хуулийн нэр томьёогоор нь дурдвал Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн 19.2-т зааснаар “...энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. 


Энэ хуулийг санаачиж батлуулсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эх үрийн хоорондох зан үйлийг хуулиар зохицуулах гэж байгаа учраас олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна.  Дөнгөж төрсөн нялх биетэй ээж өөрийгөө ч үл хайхрам үрдээ ангир шар уургаа амлуулж аль болох хөхөөрөө хооллохыг хичээдэг. Гэхдээ зарим нялх биетэй ээж болон нярай хүүхдийн биеийн байдлаас болоод хөхөөрөө холлож чадахгүй эхчүүд ч байгаа. Хоол хайгаад шувууны ангайхай шиг амаа өмөлзүүлэн байгаа нялх үрээ хараад ямар ч эх сүүгүй ч гэсэн хоосон хөхөө хөхүүлдэг. Энэ зовлонг хөхний сүү муутай ээж болгон ойлгоно.  Гэтэл эрхэм сайд өөрөө эх хүн байж, харгис хатуу хуулийг дэмжиж батлууллаа. 

 Хуулийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн М.Билэгт хэлэхдээ “Нийгэмд мартагдсан зарим зан үйлийг хуулиар зохицуулах ёстой. Одоо манай эцэг, эхчүүд бараг л ямар брэндийн сүүгээр хүүхдээ хооллож буйгаараа уралддаг болж. Эхийн сүүг орлуулах ямар ч бүтээгдэхүүн байхгүй. Дөнгөж төрсний дараа сүү муу баймагц манайхан шууд л сүү орлуулагч хэрэглэх гэдэг болчихож. Төрсний дараах нэг, хоёр хоногт хүүхэд уйлахад хөхөө навшуулж байгаад сүү оруулдаг байхгүй юу. Хүүхдээ уйлуулж байгаад ч хамаагүй хөхөө навшуулаад байвал сүү ордог юм” хэмээн хичээл “заав”. Ер нь ямар ч эцэг хүүхдээ яаж хөхүүлэхээ эрхэм гишүүдээр заалгахгүй. Хууль батлаад зогсохгүй бас эхчүүдэд бас хичээл заагаад амжив. 

Үүнээс гадна одоогийн хуулиар сүү орлуулагчыг эмчийн бичгээр олгох тухай заалт орсон. Өмнө нь сүү татарсан, сүү муутай эхчүүд сүү орлуулагчийг хамгийн ойр  газраасаа түргэн шуурхай аваад хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар эмчийн бичгээр авч байхаар болсон. Одоо эцэг эхчүүд үр хүүхэдээ асран хамгаалахаас гадна эмнэлэг явж эмчийн бичгэнд оочерлодог болох нь. Сайдынхаар бол эмчийн дүгнэлт хүлээж хүүхдээ харангадуулах юм байна. 


Өнөөдөр эрүүл мэндийн салбар ямар түвшинд байгаа билээ. Эрүүл мэндийн салбарт байгаа авлига хээл хахууль, хүнд сурталтай өнөөдөр тэмцээгүй байж, нялх үрсийн хөхний сүүтэй тэмцэж байгаа нь өөрөө Эрүүл мэндийн сайдыг хэрхэн ажилдагыг харуулж байна. А.Цогцэцэг сайд болсоноосоо хойш салбартаа дорвитой ажил хийгээгүй байж нялх хүүхдийн хоолоор оролдож байгааг эхчүүд эсэргүүцэж байгаа юм. Цаашлаад хүүхдээ хөхөөрөө хооллож байна уу, нэмэлт тэжээл өгч байна уу гэдгийг цагдах юм гэнэ.  Үүнээс гадна 0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Үүнийг дагаад хэн нэгний бизнес цэцэглэх нь мэдээж. Хамгийн гол нь энэ хууль амьдралгүй “хууль”. Сүү муутай эхчүүд хуулиар хориглосон гээд нэмэлт тэжээл өгөхгүй хүүхдээ хэрхэн яаж өсгөхийг эрх баригчид тооцоолсонгүй. 


Мөн үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Гэтэл тус хуульд бусад ээжүүдийн сүүг хадгалах банк байгуулах тухай бас нэг заалт орсон байгаа. Тодруулбал, Сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх банк гэнэ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлаж сууна. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулдагыг бид мэднэ. Харин тус банкинд хадгалуулсан эхийн сүүний чанарын асуудал яригдаж эхэлнэ. Эхийн сүүг хүүхэд хөхнөөс шууд хөхдөг учир муудах, хуучрах, бохирдох аюул байхгүй. Харин тэр сүүг хадгалаад ирэхээр чанар, хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэнэ. Бас нөгөө шим тэжээл нь байхгүй болно гэсэн үг. Энэ мэт асуудлыг тооцож үзэлгүйгээр бараг л манай эхчүүд барууны эмэгтэйчүүдийг дагаж, албаар хүүхдээ хөхүүлэхгүй байна гэсэн ухааны юм ярьж суугаа сайд дэндүү арчаагүй харагдаж байна. А.Цогцэцэг гэх энэ эмэгтэй өнөөдөр Арьс судлалын эмнэлэгийн захирал бус төрийн сайд хүн гэдгээ ухаараагүй бололтой. Эрүүл мэндийн салбарт зайлашгүй шаардлагатай хууль санаачлах, батлах асуудал ус агаар мэт хэрэгтэй байна, сайд аа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
....
....
2017/06/15 141.170.2.53
Bayaraa
Ene bas chuhal ajil shuu. Huuhdiin eruul mend hoolloltoos l hamaardag tegeheer eejuud huuhdee zov hoolloh ni chuhal
2017/06/15 144.217.161.119
зочин
Тэнэг авгай вэ хийх ажилгүй юм уу бусад асуудлаа шийдээч, монгол эх хүн өөр шүү дээ
2017/05/17 202.179.31.242
өөө
тэнэг юм бишүү энэ авгай чинь
2017/05/17 43.242.242.52
Boliochee3
yamar uvchtei ni medegdehgui hunii huhnii suug nyalh huuded ugnu gej yarij emch hun bol emch bish tarhinii yaduural medleg chadvariin doroitol heterkhii ikh bna
2017/05/17 98.218.213.158
Boliochee2
Ekhiin suugeer tuhain eejid bdag buh uvchin, virus damjdag uur huuded ehiin suug uguh ni baitugai emch nar ehiin suug gartaa hurgehgui gej beelii umsdug. Yamar uvchinteig ni medehgui hunii huhnii suug
2017/05/17 98.218.213.158
Boliochee
Bi USA -d 3 khuuhed turuulsen. Ene shiidver bol 5 r angiin khuuhed ch iim zuil khiihgui de. Heleh ch ug alga. Khuuded eej suugui bol tursun tsagaas ni formula gej suun tejeel ugdug 1 nas hurtel.
2017/05/17 98.218.213.158
Mm
Ene khunii medrel zugeer bgaadaa! Burhan min!! Huuhded nemegdel tejeel uguhgui gene.
2017/05/17 98.218.213.158
zochin
Энэ бол хамгийн хэрэгтэй хууль, ингэж оройтож гарсанд харин бид азгүй. Юу болж байгааг ч ойлгохгүй, голио мэт азаа үзэж амьдарч ирсэн тавилан өөрчлөгдлөө
2017/05/17 203.91.119.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment