Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид өнгөрсөн хугацаанд суралцах эрхийнхээ төлөө тэмцэж нэлээдгүй шуугиан тарьсан. Хэсэг хугацаанд нам чимээгүй байсан тус сургуулийн асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагч багшийгаа зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н өөрийн амьдардаг дотуур байрны жижүүр багштай хэрэлдэж, нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн хэрэг гарчээ. Багш нь тус сурагчид шаардлага тавьсан ч эсэргүүцэж, нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Мөн тус сурагч дотуур байрныхаа хаалгыг эвдэлж, танхайрсан учир дотуур байрны сурагч цагдаад дуудлага өгчээ.
29-р сургуулийн сурагч багшийгаа зодож танхайрчээ
2017-05-17 15:12:20