8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно

2016-01-04 13:47:00

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Ингэснээр ажил үйлчилгээ бүгд хяналтанд орж байгаагаа төр, иргэн хэн нь хожих үйл явц болж байгаа юм. Энэ мөчөөс эхлээд аливаа этгээд татвараа нууж, орлогоо нууж амьдардаг үе дуусч байгаа гэсэн үг. Өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталснаараа 95 мянган аж ахуй нэгж шинэ тайлан бланстай эхэлж байна. Үүний үр шимээр өрсөлдөөн бий болж байна. Цэвэр өрсөлдөөний үр дүнд найдвартай үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид хожих юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй танилцаж Миний хапер маркетад зочлон худалдан авадт хийсэн юм. 

Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-НӨАТ-ын хууль хийгээд сугалааны талаар  санал бодлоо илэрхийлэхгүй юу?

-Өнөөдөр 2016 он гарсаны анхны ажлын өдөр. Миний дэлгүүрийн сүлжээ дэлгүүрээс анхны худалдан авалтыг хийлээ. Анхны худалдан авалт өөрөө утга учиртай. Монгол Улс даяар нийтдээ НӨАТ-ын хууль батлагдсанаас хойш 4000 орчим цэг дээр бэлтгэл ажлуудаа хангаад байна. 

2016 он гарсанаас хойш 170 мянган худалдан авалт хийгдсэн байна.  Миний өнөөдөр  хийсэн 7110 төгрөгний худалдан авалт 170 дээр нэмэгдээд явна. НӨАТ-ын 10 хувь татварын, 2 хувь нь буцаан олголто хийгдэнэ. 

Худалдан авалт хийсэн хүн бүр сугалаанд хамрагдах боломжтой. Хамгийн анхны сугалаа  энэ сарын 17-нд улс орон даяар явагдана. Хамгийн дээд шагнал нь 100 сая гэж байгаа ч үүний дээр ч том шагнал байгаа.  

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор ямар ач холбогдолтой вэ?

Эдийн засгийн ил тод байдлын хуулиа баталж гаргасан. Өнөөдрийн байдлаар 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод явж байна. Ерөөсөө далд эдийн засгаа л ил болгох зүйлийг Засгийн газраас явуулж байгаа гэсэн үг. Хоёрдахь зүйл маань НӨАТ-ын хуулийн 10 хувийн 2 хувийг буцаан олгох үйл явдал нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд бүгд нэгдсэн системрүү холбогдож бүх гүйлгээ төрөөс хяналттай болж байгаа. Өөрөөр хэлбэл, татварын 1800 орчим байцаагч нар ажиллаж байгаа ч өнөөдрөөс 3 сая байцаагч  ажилладаг боллоо гэсэн үг. 

Бусад улсуудад энэ ажлыг хийгээд төсөв, татварын орлого нь хэд дахин нэмэгддэг ач холбогдолтой. Монгол Улс 2016 оноос энэ чухал ажлыгаа хийж байна. Цаашдаа эдийн засгаа ил тод болгох, нийт мөнгөний гүйлгээгээ ил гаргахад маш ач холбогдолтой. Тиймээс иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Хэрэглэгч хийгээд иргэдрүү хандсан энэ ажлыг Засгийн газар шат дараатай явуулах болно.

Гааль татварын газрууд өнөөдрөөс эхлээд нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа. Энэ ажил үргэлжлээд явагдана. Үндсэндээ суурийг нь эрхзүйн орчинг нь бүрдүүлчихлээ. 

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
manai yls chin 3saya hyn amtai biz dee tegheer 3 saya baitsaagchtai bolloo gej uy yariad baigaa um be olgiitei hyyhdyyd bas baitsaagchiin toond orchihdog umuu ene nuhur estoi yarinch gej yarihiimaa iim eronhii saidtai baihch gej
2016/01/10 103.17.108.42
сонин гарчиг вэ
яагаад ч 3 сая худалдаа хийх хүн гарахгүй дээ 8 сартай хүүхдээс эхлээд 80 настай хөгшин хүртэл тооцогдсон юм болов уу ямар хүмүүсийг нэмээд 3 сая байцаагчтай болчих воо
2016/01/05 103.17.108.42
teged ganzhan ene minii delgur gedgees yum abbal absan yumnii talon deer kod seri garah yumuu busad delguur uguuu yumuu hashaa yum be
2016/01/04 103.17.108.42
teged ganzhan ene minii delgur gedgees yum abbal absan yumnii talon deer kod seri garah yumuu busad delguur uguuu yumuu hashaa yum be
2016/01/04 103.17.108.42
harin heleed yaahb muudsan yalzarsan hunsnii yumiig abaadtegeed hojih yum bainaledaa
2016/01/04 103.17.108.42
Zochin
Novsh gej ard tumniig ingej doromjilj bolohuu
2016/01/04 103.17.108.42