8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

2017-05-18 08:27:55

2017.5.18, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.5.18, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.10-20.27
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн болой. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment